Луйвраас сэргийлэх тухай
Луйвраас сэргийлэх нь
Хуурамч зар, Луйвараас сэргийлээрэй!
Зар сурталчилгааны ихэнх хэсгийг шударга, итгэл даах хүмүүс байршуулдаг боловч эрсдэлгүй худалдан авалт хийх, залилан луйварын аливаа оролдлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн энгийн дүрмийг дагаж мөрдөх нь чухал юм.
Бидний өгөх зөвлөгөө
Биечлэн уулзаж болох хүмүүстэй бизнес хийх.
Урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс аль болох зайлсхийх, биечлэн уулзаж бараа бүтээгдэхүүнээ худалдан авах үедээ мөнгөө шилжүүлдэг байх нь чухал. Сайн танихгүй хүнтэй утсаар ярьж мөнгөө шилжүүлэх нь өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй
Харилцаж буй хүнийхээ талаар өөр баталгаажуулах эх сурвалжийн нэр, хаяг, утасны дугаараас асуу.
Бүх захидал харилцааны (имэйл, жагсаалт, захидал гэх мэт) болон тухайн хүний мэдээллийн хуулбарыг хадгал.
Заалилан нь ихэвчлэн дараах шинж чанаруудын нэг буюу хэд хэдийг агуулдаг:
Тухайн хүн өөрөө гадаадад аялаж яваа учраас биечлэн очиж бараа эд зүйлээ үзүүлэх боломжгүй гэж хэлдэг.
Тантай биечлэн уулзахаас татгалздаг.
Урьдчилгаа төлбөрийг яаралтай шилжүүлэхгүй бол бараа зарагдах гэж байгаа мэтээр ойлгуулдаг.
Нотариатаар орохооос зайлсхийдэг.
Бичиг баримтын лавлагааг урьдчилан хэвлэж бэлдсэн байвал нягталж холбогдох сайтаас шалгах шаардлагатай.
Хэтэрхий өндөр ашигтай тохиролцоо санал болгох нь эрсдэлтэй.
Та өөрийгөө залилан, луйврын хохирогч болох эрсдлээс сэргийлэхийн тулд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэрээ, худалдан авалтыг заавал нотариатаар батлуулан, холбогдох бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлэн эрх шилжүүлэх замаар худалдаа наймаа хийж хэвшээрэй.